Хэрвээ та 2NE1 ийн үнэнч фэн бол өдөрт 1 удаа TopList дээр дарж ENTER AND VOTE хийж байгаарай!
2NE1 2NE1 Websites 2NE1 Websites List
2NE1 ТҮҮХ

Энд тэдний түүх байгаа. Мэдэх нь мэдэх байх мэдэхгүйд нь сонирхолтой байх байхаа.

2NE1 2NE1 Topsites 2NE1 Websites List
Хэрвээ та 2NE1 ийн үнэнч фэн бол өдөрт 1 удаа TopList дээр дарж ENTER AND VOTE хийж байгаарай!

Түүх

Хамтлаг гарна гэж 2008 оны сүүлээр шуугийн тарж эхэлсэн, Цуу яриагаар бол тэднийг эмэгтэй Биг Бэн буюу Sista гэж нэрлэнэ гэж гараад байсан. Цууг тараагчидад, YG entertainment-н захирал Ян Хьюн Сүк тэдний нэрийг арай сонгоогүй байгаа хэмээн хэлсэн байна. 2009 оны 1 сард, Эмэгтэй Биг Бэн 3 гишүүнтэй гарна гэж мэдээллэсэн —  СиЭл, Пак Бом, Минжи. Тэр сарын дараа, YG Сандара-г хамтлагт оруулсныг зарлажээ.Эцэст нь, YG Энтэртайнмэнт тэднийг 5 сард тайзан дээр гарж дэбютэээ хийнэ гэж мэдээллэжээ. YG тэднийг 4 жилийн турш бэлтгэсэн ба, тэдний дэбьют албумуудыг Тэди Пак продьюсэрлэж байсан юм. Дараа нь хамтлагийн нэрийг 21 болгохоор шийдсэн ч эцэст нь 2NE1 болгосон юм. 21 гэдэг нь 21-р зуун, харин NE нь шинэ хувьсал өөрчлөлт гэсэн утгатай юм. 

Тэдний дуулдаг төрөл урсгал нь R&B, K-Pop, Hip-Hop, Electropop, DancePop юм.

2009 оны эхэн - 2009 оныы дунд үе: Танилцуулга болон анхны тайзан дээр гаралт

2NE1-ы анхны дуу "Модон Чихэр"  2009 оны 3 сарын 27нд гарсан ба энэ нь LG компанийн сурталчилгааанд зориулагдсан байсан ба Биг Бэнтэй хамтарч дуулж мөн 2009 оны 3 сарын 28нд дууныхаа клипийг цацсан юм. Энэхүү дуу нь гарч ирээд хүчээ авсан бөгөөд интэрнэт чартуудад гараад л шууд 1 байранд орж чадсан юм. 4 долоо хоногийн турш M.Net-н чартад байж чадсан. Мөн энэхүү дуу нь Америкийн алдарт Перез Хилтоны блог дээр тавигдсан юм. Перез Хилтонг оддын кареер унагаагч гэдгээр сайн мэдэх байхаа.

2009 оны 4 сарын 30нд , Ян Хьюн Сүк 2NE1-ы анхны дууг Хип Хоп/Реги чиглэлийн дуу гэсэн ба 2009 оны 5 сарын 6нд гарна гэж мэдэгдсэн. "Гал" хэмээн гарчиглагдсан дууг 1TYM-н Тэди Пак продьсэрлэсэн юм. Дуу нь албан ёсны вэб сайтад 5 сарын эхээр 20 секундын клипны зураглалтайгаар тавигдсан юм.

Гал хэмээх дуу нь 2009 оны 5 сарын 6нд гаран, сансрын болон гудамжны гэсэн 2 янзын клиптэйгээр гарсан юм.  Энэ клип нь гарсан өдөр сая гаруй үзэгч үзсэн юм. Дараа нь бүр 2 саяд хүрэх шахсан юм. Хамтлагийн анхны үзүүлэлт 2009 оны 5 сарын 17нд ЭсБиЭс Инкигаёод болсон юм. Перез Хилтон бас тэдний анхны тайзан дээр гарсаныг блогтоо мэдээллэсэн юм.

Дараагаар нь хамтлаг M.Net-н хамгийн ихээр хайгдсан хамтлагийн 1т орсон юм. Хамтлаг 5 сард Cyworld авардс-д сарын шилдэг дуу номинациар "Модон Чихэр" ба "Гал" дуугаараа шагнал авж, мөн сарын шинэ хүн гэсэн номинацид тус тус шагнал авсан юм. Тэд 2009 оны 6 сарын 14нд Минутзэн авардс-д 4 дэх удаагаа тайзан дээр гарж (ЭсБиЭс Инкигаёо)-с онцгой дуу шагналыг авсан. Тэд 2 дах удаагаа Минутзэн авардс-с (ЭсБиЭс Инкигаёо) Онцгой дуу шагналыг 2009 оны 6 сарын 21нд авсан юм. Энэ их амжилтын дараа буюу Minutzen авардс-д ялснаас 2хон хоногийн дараа л шууд FILA брэндийн нүүр царай болоход гарын үсэг зурж гэрээ байгуулсан юм.

2NE1 саяхан 2009 оны 9 сард болсон Ази Дууны Фестивальд оролцсон ба тэдэнтэй хамт Биг Бэн, Сүпэр Жуниор, Гиорлс Женерашон нар хамт явж оролцслон юм. Тэд Шинэ Хамтлаг гэсэн номинацид нэр дэвшсэн юм.

Анхны Мини Цомог

2NE1 "Гал" дуугаа хамгийн сүүлийн удаа тайзан дээр 2009 оны 6 сарын 28нд ЭсБиЭс Инкигаёод дуулсан. 

2009 оны 7 сарын 1нд, охидын хамтлаг анхны цомгоосоо "Би тоохгүй" хэмээх дуугаа цацсан. "Би тоохгүй" нь Реги R&B хэмнэлтэй ба YG-н продьюсэрүүд болох Тэди, Күш нар продьюсэрлэсэн юм. Энэ цомог гарсны дараа, Сайворлдын чартад тэргүүлж эхэлсэн. 2009 оны 7 сарын 9нд, тэд "Би тоохгүй" дууныхаа клипийг гаргасан. Тэдний цомогт "Би тоохгүй", "Үдэшлэгт явья", "Клубд", "Хамт үлдээч", мөн "Хөөрхөн хөвгүүн", "Гал", "Модрн чихэр" гэсэн 7 дуутай. 

Црмрг 50,000 ширхэг хэвлэгдсэн. Тэдний дуунууд Солонгосын чартуудыг тэргүүлж, цомог гарсан анхны 7 хоногт 13,675 ширхэгийг борлуулжээ. 2009 оны 8 сарын 2нд, 2NE1 "Би тоохгүй" дууныхаа шинэчилсэн хувилбарыг Popular Song-д дуулжээ. "Би тоохгүй" бас л Пэрэз Хилтоны блогд бичигджээ. Хамтлаг 8 сарын 30нд ЭсБиЭс Инкигаёод "Би тоохгүй" дууныхаа бас шинэ хувилбарыг хүргэжээ. 2NE1 "Хөөрхөн хөвгүүн" дуугаа 9 сарын 6нд ЭсБиЭс Инкигаёогийн тайзан дээр дуулсан ба MusicBank-д 2009 оны 9 сарын 11нд дуулсан байна. Хамтлаг 2009 оны 9 сарын 13нд анхны мини цомгоосоо "Клубд" дуугаа тайзан дээр дуулсан ба тэдний хамгийн сүүлийн тайзан дээр гаралт байлаа. Тэд дараа нь "Үдэшлэгт явцгаая" дуугаа "Гал" дуутайгаа тайзан дээр дуулсан ба, "Яаж нийцэх", "Сүүлийн үдэлт" дууг Биг Бэн хамтлагтай хамт ЭсБиЭс Шүтээн Шоу-д дуулсан юм. Тэдний гүйцэд цомог 2009 оны 11 сард гарах ажээ.

Анхны гүйцэд цомог ба Анхны тоглолт

2009 оны 6 сарын 6нд, YG Entertainment 2NE1-ы гүйцэд цомог 2009 оны 11сард гарна хэмээн зарласан. Энэ цомгийн дуунуудыг Тэди, Күш болон Биг Бэн хамтлагийн гишүүн Жи-Драгон нар продьюсэрлэсэн байна. Цомогт нь анхны мини цомгоос "Хөөрхөн хөвгүүн" дуу нь орсон байна. YG энэ жилдээ охидын тоглолтыг хийх юм байна.

Зөрчилдөөн

2NE1 Сони Мьүзикээс "Би тоохгүй" дууг  Lionel Richie-н "Зөвхөн яв" дууны аяан дээр дуулсан байна хэмээн сануулга авжээ. Сони Солонгос энэхүү сануулгыг няцаасан байна. 2009 оны 9 сарын 21нд, Сиса сэтгүүл, MBC телевизын мэдээний хөтөлбөр YG энтэртайнмэнт Сони Мьүзикээс сануулга авсан тухай мэдээллэжээ. Сонигийн шүүмжлэлгчид үүнийг маш хатуу сануулсан байна. 

CL (Си Эл)

  • Овог Нэр: Ли Чае Рин (이채린)
  • Үүрэг: Ахлагч, Дуучин, Рэппэр
  • Төрсөн он сар өдөр: 1991 оны 2 сарын 26

CL Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэр бага насандаа гэр бүлтэйгээ өөр улсруу нүүсэн. Учир нь түүний эцгийн мэргэжлээс шалтгаалсан юм. Тэр маш их хугацааг Японд, Франц болон Америкт өнгөрөөсөн юм. Тэрээр солонгосд буцаж ирээд л солонгосоор төвөггүй ярьж чаддаг болсон гэж 2ne1 TV-р хэлж байсан юм. CL Роман Католик шашинтай. CL нь YG-н бэлтгэлд 2006 оны сүүлээр орсон ба YG-н албан ёсны цомогд 2007 оны сүүлээр орсон юм. Гэсэн ч CL өмнө нь JYP-н бэлтгэлд байсан юм. Тэрээр Солонгос, Англи, Япон болон Франц хэлтэй.

Bom (Бом)

  • Овог нэр: Ли Пак Бом (박봄)
  • Үүрэг: Гоцлол дуучин
  • Төрсөн он сар өдөр: 1984 оны 3 сарын 24 (1984-03-24)

Бом Анх Лэсли Физиологийн Дээд сургуульд сурж байгаад өөрөө Хөгжмийн Бэрклее Коллежид хөгжим сурахаар орсон юм. Тэр Америкд 6 жил амьдраад YG Энтэртайнмэнтэд бэлтгэгдэхээр орсон юм. Тэр 2005 онд бэлтгэгдэхээр ороод 2007 онд ганцаараа дебьютээ хиих гэж байсан юм. 2NE1-д орохоос өмнө , Бом Биг Бэний хэд хэдэн дуунд хамтарсан юм ìºí Lexy, Red Roc íàðòàé. Áîì "×è Áàñ Áè" ñîëî äóóãàà 2009 îíû 10 ñàðûí 28íä àëáàí ¸ñîîð ãàðãàñàí þì. Ýíý äóó íü ªìíºä Ñîëîíãîñò îäîîãîîð ìàø õ¿÷òýé áàéíà. Ïàê Áîì YG энтэртайнмэнтэд байхдаа өөрөө Гү Хье Сүн болон Сандара нартай хамт тайзан дээр гарахыг хүсдэг байсан гэнэ. Тэрээр Япон, Солонгос ба Англи хэлээр ярьдаг.

Dara (Дара)

  • Овог нэр: Сандара Пак (박산다라)
  • Үүрэг: Дуучин
  • Төрсөн он сар өдөр: 1984 оны 11 сарын 12

Сандара Пак нь Өмнөд Солонгосын Бусан хотод төржээ. Хүмүүс ихэвчлан Дара гэдгээр нь мэддэг. Тэр Солонгос ч гэсэн өөрийн урлагийн замналаа Филипинээс эхэлжээ. Тэр солонгос, филипин гээд олон нэртэй ба түүнийг багад нь Сандара гэж дууддаг байв.

Пак Солонгос аав ээжтэй ч түүнийг 8 настай байхад нь эцгийнх нь бизнес дампуурч хамгийн сүүлийн найдлага нь Филипинд очиж бизнэс эрхлэх явдал байсан тул тэд гэр бүлээрээ Филипин улсыг зорьжээ. Түүний эцэг Пасай хатаод жижиигхэн байр худалдан авж бизнэсээ эхэлсэн юм. Эцэст нь тэд бизнэстээ амжилт олон Солонгост амьдардаг эмээгийнхрүүгээ буцан явсан байна. Сандарa болон түүний эрэгтэй дүү Сан Хьүн буюу MBLAQ хамтлагийн Түндэр дуучин болох замналаа филипинд байхдаа эгчтэйгаа хэмт эхэлсэн гэдэг.

Тэдний гэрийхэн бүгд Англи болон Тагалог хэлээр ярьж чаддаг. Гэхдээ Дара филипинд сургуульд сурж байхдаа Хятад болон Англи хэлийг сурж байсан ба дараа нь харин Тагалог хэлийг суржээ.

Тэр Солонгосд буцаж ирээд YG энтэртайнмэнтэд шалгуулж жүжигчид дуучнаар орсон юм. Тэрээр саяхан өөрийн соло "Үнсэлт" дуугаа хамтлагийн СиЭлтэй хамтарч, дууныхаа клипийг Ли Мин Хүтэй хамтарч хийсэн. Энэ дуу нь Өмнөд солонгосын CASS компанийн пивоны сурталчилгааныы дуу юм. 

Minzy (Минжи)


  • Овог нэр: Гон Мин Жи (공민지)
  • Үүрэг: Дуучин, Рэппэр, Гоцлол бүжигчин
  • Төрсөн он сар өдөр: 1994 оны 1 сарын 18

Тэр Солонгос болон Японоор ярьдаг ба тэр өөрийн бүжиглэсэн бичлэгээ интэрнэтэд тавьсан түүнийг нь YG үзсэн ба YG захирал Ян Хьүн Сүк үзэн түүнийг урьжээ.Тэр Солонгосын алдарт бүжигчин Гон Ок Жингийн ач охин юм.

Уран Бүтээлүүд

Цомгийн нэр
Дуу
Модон чихэр
  • Гарсан: 2009 оны 3 сарын 27
  • Формат: Дижитал
  • Хаяг: YG Энтэртайнмэнт
  • Продьюсэр: Тэди Пак
  1. Модон Чихэр (Биг Бэн ба 2NE1)
Гал (Дижитал)
  • Гарсан: 2009 оны 5 сарын 6
  • Формат: Дижитал
  • Хаяг: YG Энтэртайнмэнт
  • Продьюсэр: Тэди Пак
  1. Гал
2NE1 (Анхны мини цомог)
  • Гарсан: 2009 оны 7 сарын 8
  • Формат: CD, Дижитал
  • Худалдаанд: 100,000+ 
  • Хаяг: YG Энтэртайнмэнт
  • Продьюсэр: Тэди Пак, Күш
  1. Гал
  2. Би тоохгүй
  3. Клубд
  4. Үдэшлэгт явцгаая
  5. Хөөрхөн хөвгүүн
  6. Хамт үлдээч
  7. Модон чихэр (Бонус)

Би тоохгүй (Рэги ремикс) (Дижитал)

  • Гарсан: 2009 оны 9 сарын 3
  • Формат: Дижитал
  • Хаяг: YG Энтэртайнмэнт
  • Продьюсэр: Тэди Пак, Күш
  1. Би тоохгүй (Рэги ремикс)

Би тоохгүй (Баек Кион Ремикс) (Дижитал)

  • Гарсан: 2009 оны 9 сарын 28
  • Формат: Дижитал
  • Хаяг: YG Энтэртайнмэнт
  • Продьюсэр: Тэди Пак, Күш, Баек Кион
  1. Би тоохгүй (Баек Кион Ремикс)

Авардсууд

Жил
2009
  • Сэйворлд Дижитал Мьюзик авардс: Сарын шилдэг дуу (4 сар) "Модон чихэр"
  • Сэйворлд Дижитал Мьюзик авардс: Сарын шилдэг (5 сар)
  • Сэйворлд Дижитал Мьюзик авардс: Сарын шилдэг дуу (5 сар) "Гал"
  • Сэйворлд Дижитал Мьюзик авардс: Сарын шилдэг дуу (7 сар) "Би тоохгүй"
  • Mnet 20-н Шилдэг авардс: Маш Сайн Шмнэ Од
  • Mnet 20-н Шилдэг авардс: Маш Сайн Рекламын Од
  • Mnet 20-н Шилдэг авардс: Маш сайн онлайн дуу "Гал"
  • 6 дугаар Ази Дууны Фестиваль: Азийн шинэ хүн

За тэдний намтар  нэг иймэрхүү.. Тийм ч дэлгэрэнгүй биш ч чадах ядахаараа орчуулан тавьлаа. Сонирхолтой байсан байх гэдэгт найдаж байна. Энд байгаа мэдээнээс бусад зөндөө мэдэхгүй зүйлс байгаа. Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэж =)

...сэтгэгдэлээ бичээрэй...

Сэтгэгдэлүүд:

1. ToKo (зочин) | 2009-11-04 22:20:01
zooz goy yumo, uneher aztain
2. ToKo (зочин) | 2009-11-04 22:20:37
zooz goy yumo, uneher aztain
3. lala (зочин) | 2009-11-04 23:15:05
ystoi hicheeje ovoo l medeelluud bn shd goy bn oo adminuuda, bi zahialaagui ch gsn urmiin ug boloh thanks (hehehe)daraagiin medeenuud picuudiig chini tesen yadan huleey de goy goy sonirholtoi zuiluud bval bur ch bayrlana shu
4. UPINA | 2009-11-04 23:30:22
энд англи үсгээр бичсэн үгс ховор байгаа шүү аль болох уншихад амар болгохыг зорьсон гэхдээ алдаа их байгаа байхаа ккк =P
5. Tn (зочин) | 2009-11-04 23:47:55
sn goyo medeelluud bn bayarlalaa
6. LuBS_2ne1 (зочин) | 2009-11-05 01:20:04
** HEHE BIG BEN GJ YUGJAM BOL GD UNSHAAL BSAN CHN BING BANG GJAM BNSHD

** ORCHUULAH GJ HETSUU BSAN BH DA LAG IIN KK

** YAMARCHIISAN TNX UPINA

** USHUU GOY GOY YM ORULARAI! AMJILT!!
7. HEHE (зочин) | 2009-11-05 03:12:41
HAMgiin aztain MInzy!! 15han nastaidaa iim tom hamtlagiin gishuun bolj bas tiim eeer avyastai uneheer aguumoo!!^~^
8. UPINA | 2009-11-05 10:12:42
Биг Бэнг гэж уншихгүй ш дээ Биг Бэн байхгүй юу хэхэхэ "н" нь хамрын н юм. Солонгос хятад хэлэнд тэгэж уншдаш юмаа хэхэ
9. CL (зочин) | 2009-11-05 11:07:53
manai upina ch lag ymaa iim ih ym orchullah hetsuu bsan bhaa za za goy ym bnoo tnx
10. TeTRiS | 2009-11-05 20:21:02
GOOD JOB GOOD JOB lag orchuulsan bna shdee
11. S-Vast (зочин) | 2009-11-06 19:23:40
ene Paric hilton odoo yahgaad bsiin bol? Parisiin ter side in oduudiin kariiriig tegej ih ungaadgiimuu? ter odoo ungaaj yaahgaad bgaa yum bol sonin yiin tei~~T.T'
12. bom (зочин) | 2009-11-06 20:09:00
ije zondoo goy goy medeeleluudg tsag aldalgui hurgej bgaarai ^___^
13. UPINA | 2009-11-07 09:05:55
энэ перез хилтон чинь оддын нэр хүндийг унагаах л зорилготойхүн юм шиг байгаан хэхэ их л алдартай л юм шиг байна лээ
14. hollywood_0429 | 2009-11-07 15:11:05
woooow gehees uur yu ch heleh bilee dee/Yamarch aztai iin,Yamarch awyastai iin, xexe buur ataarhchilaa
15. black jack 4ever (зочин) | 2009-11-10 19:46:20
heeey adminaa...
yg ene chin angliar bnuu? eimar heregtei bhiin
16. nomin (зочин) | 2009-11-16 21:37:36
dara, bom 2 2yula 84oniih yumu? 94bish biz 84 yg mun yumuuu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.